ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ХАЛДВАР ХАМГААЛАЛ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хүнсний худалдаа, эрүүл мэндийн байгууллага, харилцаа холбоо, банк зэрэг 11 чиглэлийн байгууллага халдвар хамгааллын дэглэмийн дор үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабаас иргэдэд үйлчилж буй хүнсний худалдаа, эмийн сан, банкны салбарт иргэд, үйлчлүүлэгчид, ажиллагсдын биеийн халууныг хэмжих, гар халдваргүйжүүлэх, зөвхөн амны хаалттай иргэнд үйлчлэх, ажлын байр, үйлчилгээний талбай, АТМ-ын товчлуур зэргийг ариутгаж халдваргүйжүүлж буй байдалд тандалт хийлээ. Тандалтаар Баялаг Ундраа худалдааны төв, Барс хүнсний худалдааны захуудад нэвтэрч буй иргэдийн биеийн халууныг хэмжихгүй, гарыг халдваргүйжүүлэхгүй байгаагаас гадна иргэдийн бөөгнөрөл үүссэн, худалдаачид амны хаалтыг буруу зүүх зэрэг зөрчил илэрч байна. Мөн … Continue reading ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ХАЛДВАР ХАМГААЛАЛ ХАНГАЛТГҮЙ БАЙНА